3 research outputs found
Effects of the parasitic ichthyoxenus amurensis on the amur ide (leuciscus waleckii)
The survey on the Amur ide, Leuciscus waleckii, conducted between May to October, 2015 along Kherlen River in Khentii province, Mongolia. Ichthyoxenus amurensis was found in the body cavity of the Amur ide. A total of 12 individuals of Ichthyoxenus amurensis were collected from eight of 25 fish specimens (prevalence=32.0%). In the body cavity of the Amur ide, Leuciscus waleckii was found within a thin-walled membranous sac, an orifice near the ventral region of the pectoral fin. Ichthyoxenus amurensis caused deleterious effects in fish, such as decreases in mean weight and growth. This is the first report about detecting of Ichthyoxenus amurensis parasite from the Amur ide, Leuciscus waleckii, in Kherlen river, Mongolia.
Амарын сугас (leuciscus waleckii) загасанд ichthyoxenus amurensis шимэгчийн үзүүлэх нөлөө
Хураангуй: Загас нь хүнс тэжээлийн бас нэг баялаг бөгөөд олон зуун жилийн турш тэдгээрийг судалж, хамгаалан, ашиглаж ирсэн. Манай орны 3 ай савын гол, мөрөн, нуурт 2 анги, 8 баг, 13 овог, 44 төрөлд хамаарах 70 гаруй зүйл загас тархжээ. Хэрлэн голын дагуу хийгдсэн загасны паразитын судалгаагаар 3 зүйлийн загас илэрч байв. Судалгаанд хамрагдсан n=25 загасанд өвчний шинжилгээ хийхэд 8 тооны Амарын сугас (Leuciscus waleckii) загас Ichthyoxenus amurensis паразитаар халдварласан байв. Ichthyoxenus amurensis нь сугас загасны цээжний сэлүүрийн хоорондын болон хэвлийн арьсыг цоолон хэвлийн хөндийд нэвтэрдэг болох нь тогтоогдов. Ichthyoxenus amurensis зүйл шимэгчээр халдварласан загасны өсөлт удааширч, бие давжаарах, биеийн жин буурдаг болох нь батлагдав. Мөн Ichthyoxenus amurensis нь эм загасанд илүү шимэгчилж буйг судалгаагаар илрүүлэв. Хэрлэн голын сав газар дахь Амарын сугас загасанд Ichthyoxenus amurensis зүйл шимэгчилж буйг анх тутам илрүүлсэн болно.
Түлхүүр үг: Ichthyoxenus amurensis, паразит, биеийн өсөлт, тарга авалт
The development of oocytes of a dermacentor nuttalli tick
Gold-headed tick, Dermacentor nuttalli is widely distributed in Mongolia and an important vector of transovarially transmitting pathogens to domestic animals. In this study, we describe the morphology of the ovary, as well as the process of the vitellogenesis and ovigenesis on oocytes of the tick, Dermacentor nuttalli. The oocytes were classified into stages that varied from I to V, according to: cytoplasm appearance, presence of the germ vesicle, position, development, presence of yolk granules, accumulation and presence of chorion. To our knowledge, this study is first description on oocytes development stages evaluated by Balashov (1964) of D. nuttalli female and its vitellogenesis.
Dermacentor nuttalli хачгийн ооцитын хөгжил
Хураангуй: Цус бүрэн сорж, эвцэлдэж хувалзалсан Dermacentor nuttalli эмэгчин хачгийн ооцит, өндөгний хөгжлийг судалснаар хачгийн физиологи, биологийн онцлогийг тогтоох нь шинжлэх ухаан, онол, практикийн өндөр ач холбогдолтой юм. Энэ судалгаагаар D. nuttalli хачгийн ооцитын вителлогенез, овигенез, өндгөвчний хэлбэр зүйн хувирлыг судлан тогтоолоо. Хөгжлийн янз бүрийн шатаар хөгжиж буй ооцитуудыг цитоплазмын илрэл, герминал мөхлөгт цэврүүнцрийн илрэл, байрлал, хөгжил, уургийн мөхлөгүүдийн илрэл, хуримтлагдалт, цэлмэнт бүрхүүлийн үүсэл, хөгжлийн явцаар нь 5 шат болгон ангилав (I-V). Энэхүү судалгаа нь D. nuttalli хачгийн ооцитын хөгжлийг Ю.С.Балашов (1964)-ын үнэлгээгээр үнэлж, хөгжлийн үе шатуудыг тогтоосон анхны судалгаа юм.
Түлхүүр үг: Өндгөвч, овигенез, Балашовын ангилал, вителлогене