Institute of Archaeology, Mongolian Academy of Sciences
Abstract
This article presents the rock art images of Alag-Ondor and Takhilgat Tsagaan cliffs, discovered in 2010 and studied in detail in 2013 in the territory of the Ikh Nart Nature Reserve, Dalanjargalan soum, Dornogovi aimag. The pur pose is to describe the rock art imagery in both places, identify the distinctive aspects of the design, and compare them with similar rock art from Mongolia and neighboring regions to determine their chronological placement. There are more than 40 figures and images pecked on six rock surfaces in two parts of the Alag Ondor cliff and six figures pecked in one place on the Takhilgat Tsagaan cliff. These images were made using the full-body pecked technique. Based on the style and composition of the rock images, they are related to the Bronze Age and the Early Middle Ages.
Их нартын чулууны хадны зураг: Алаг-Өндөр, Тахилгат цагааны ар цохионы шинэ дурсгал
Хураангуй. Энэ өгүүлэлд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Их Нартын Байгалийн Нөөц газрын нутаг дэвсгэрээс 2010 онд илрүүлэн олж, 2013 онд нарийвчлан судалсан Алаг-Өндөр, Тахилгат цагааны ар цохионы хадны зургийн дурсгалыг нийтэлж байна. Тус хоёр газрын хадны зургийн дүр дүрслэлийн тодорхойлолтуудыг хийж, зохиомжийн онцлог талуудыг тогтоож, Монголын болоод хөрш зэргэлдээх бүс нутгийн хадны зургийн ижил төстэй дурсгалуудтай харьцуулан он цагийн хамаарлын асуудлыг тогтоохыг зорилоо. Алаг Өндөрийн хадан цохионы хоёр хэсэг газрын зургаан хадан гадаргууд 40 гаруй дүр, дүрслэл, Тахилгат Цагааны ар цохионд нэг газарт зургаан дүр дүрслэл сийлэгдсэн байна. Тэдгээр зургийг битүү хонхойлон сийлэх арга барилаар урлажээ. Хадны зургийн дүрслэлийн арга барил, зохиомж зэргээс харахад хүрэл зэвсгийн үе, дундад эртний улсуудын үед холбогдохоор байна.
Түлхүүр үг: Их Нартын чулуу, Алаг-Өндөр, Тахилгат цагаан, хадны зураг, морьтон, янгир, завины дүрслэл, хүрэл зэвсгийн ү
Is data on this page outdated, violates copyrights or anything else? Report the problem now and we will take corresponding actions after reviewing your request.